2017 оны буцаан олголтыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаан
олгох журамтай.
НӨАТ төлөгчийн бараа худалдан авахдаа төлсөн уг татварыг буцаан олгох журамд
заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан
авахдаа дараах шаардлага хангах ёстой.
Үүнд хэрэглэгчийн овог нэр, иргэний үнэмлэхийн
болон гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг, дансаа алдаагүй бичих
шаардлагатай. Ингэхдээ 2017 оны сүүлийн өдрийн 00.00 цагаас өмнө худалдан авсан
төлбөрийн баримтын мэдээллээ энэ сарын 8-ны дотор бүртгүүлсэн байх хэрэгтэй.
2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний
байдлаар 720 мянган иргэн 74 тэрбум төгрөгийн буцаан олгоно. 2016 онд НӨАТ-ын урамшуулалд 35 тэрбум
төгрөг буцаан олгож байсан юм.