Эрүүл мэндийн хөгжлийн төвийн
захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг авлига авсан хэргээр
саатуулагдсан, хуулийн байгууллага түүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл оны өмнө
гарсан. Гэвч энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн
хуулийн зөвлөх М.Цэнгүүн мэдэгдсэн юм. Үүний дараахан Б.Нарантуяаг үүрэгт
ажлаас нь чөлөөлнө гэдгээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдсэн
билээ.Тэгвэл түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд үүрэгт
ажлаас нь чөлөөлжээ.