Уул уурхайн сайд асан
Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өнгөрсөн оны сүүлээр фэйсбүүкээрээ лайв
хийж, өөрийнхөө төрсөн өдрөөр цуг архидан согтуурсан хүүхдүүд нь нийлэн
намайг хүчиндсэн хэмээн зарласан. Улмаар тэдгээр хүүхдүүдийг улс төр,
бизнесийн хүрээний томчуудын хүүхэд хэмээсэн юм.
Дээрх
үйл явдалтай холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газраас Г.Номуундарийг
сэтгэлзүйчийн хамт гэрчийн мэдүүлэг авсан байна. Мөн дээрх хэргийн гэрч хэмээн
нэрлэгдээд байгаа хүүхдүүдээс ч байцаалт авч байгаа бөгөөд Т.Номуундарь охины
нэрлээд байгаа таван залууг шалгах ажиллагааг
явуулж байгаа аж.Тодруулбал
\”Амжилтаа Ахиулъя\” ТББ-ын тэргүүн Г.Анархүүгээс гэрчийн мэдүүлэг
авсан бол Ангууч хочтой Б.Баттөр болон Бэлгүүнтэй, Э.Энх- Очир. А.Тэргэл нарыг
шалгах ажиллагаа хийгдэж эхэлжээ.