Цэрдийн галав нь дунд төрмөлийн буюу Мезозойн эрины сүүлийн мөчлөг бөгөөд 145 сая жилийн өмнөөс эхлэж 65 сая жилийн өмнө дуусчээ. Цэрдийн галав ойролцоогоор 80 сая жил оршин тогтножээ. Цэрдийн галавын үед дэлхийн эх газрын бүтцэнд өөрчлөлт орж Лаврази, Гондван тивүүд хуваагдаж Өмнөд Америк, Африк тивүүд бие биенээсээ улам холдож Атлантын далай өргөсч эхэлжээ. Африк, Энэтхэг, Авсрали тив өөр өөр тийшээ тэмүүлж, экваторын өмнө асар том арал буй болов.
Галав |
Мөчлөг |
Үе |
Сая жилийн өмнө |
Палеоген |
Палеоцен |
Датийн |
нааш |
Цэрдийн |
Дээд |
Маастрихтын |
65,5—70,6 |
Кампаны |
70,6—83,5 |
||
Сантоны |
83,5—85,8 |
||
Коньякын |
85,8—89,3 |
||
Туроны |
89,3—93,5 |
||
Сеноманы |
93,5—99,6 |
||
Доод |
Альбын |
99,6—112,0 |
|
Алтын |
112,0—125,0 |
||
Барремсын |
125,0—130,0 |
||
Готеривсын |
130,0—136,4 |
||
Валанжины |
136,4—140,2 |
||
Берриассын |
140,2—145,5 |
||
Юрийн |
дээд |
Титоны |
цааш |
Цэрдийн галавын үед бүрхүүлт үрт ургамлууд буй болов. Үүнийг дагаад төрөл бүрийн шавьжууд үүсч тэд цэцгээс цэцгэнд дамжин ургамлын тоосыг хүртээх болжээ. Энэ үед хуурай газар дээр янз бүрийн үлэг гүрвэлүүд хаанчилж Үлэмж биетэйй үлэг гүрвэлүүдийн цэцэглэлтийн үе байсан юм. Эдгээр үлэмж биет гүрвэлүүдийн өндөр 5-8 метр, урт нь 20 метр хүрч байжээ.
Далавчит хэвлээр явагчид болон сарвуут далавчит птеродактилууд шувуудтай зэрэгцэн агаарыг эзэгнэж байв. Энэ үед нисдэг гүрвэлүүд, гүрвэлэн сүүлт Археоптерикс зэрэг шувууд өнөөгийн шувуудын өвөгтэй бүгдээр зэрэгцэн оршиж байжээ.
Энэ үед сээр нуруутны аймаг шавьж идэштэн, туурайтан, араатан, өвсөн тэжээлт болон салбарлажээ. Мөн өнөө цагийн гүрвэл, могойнууд буй болжээ. Далай тэнгист сээр нуруутаны төлөөлөгч байгаагүй бөгөөд ихтиозавр, плезиозавр, мозазавр гэх мэт аварга рептилүүд тэнгисийг эзэгнэж байжээ. Сээр нуруугүй олон зүйлийн амьтан тэнгис далайд амьдарч байв.
Юрийн галавын үед амьдарч байсан толгой хөлтнүүд болох аммонитууд, наймаалж, далайн зараа, нялцгай биетнүүд Цэрдийн галавын тэнгист амьдарсаар байжээ. Цардийн галавын төгсгөлд толгой хөлт аммаонитууд маш олон төрөл зүйл болон хөгжсөн нь эрдэмтдийн сонирхлыг ихэд татаж өнөөг хүртэл оновчтой тайлбар өгч чадаагүй байна.
Триасын үеийн Лаврази, Гондван тивүүд