Америкийн үндэстэн дамнасан корпораци болох Google нь 2016 онд Бермутын Арал дээр бүртгэлтэй офшор компаний дансанд олон
тэрбумын татвараас зугтахын тулд 15,9 тэрбум доллар шилжүүлжээ.
Энэ
тухай Bloomberg агентлаг, Недерландын
худалдааны танхимд дамжуулсан баримт бичгээс иш татжээ.
Олон улсаас ирдэг ашгийнхаа
ихэнх хэсгийг татвараас чөлөөлөхийн тулд Google \”Double Irish болон Dutch sandwich\” гэж нэрлэгдэх
хоёр схемийг ашигладаг гэж DW дамжуулж байна.
Асуудлын гол нь тус корпораци Нидирландад байгаа \”охин” компаний дансаар орлогоо Нидерланд дахь \”шуудангийн
хайрцагт”-компаний дансанд шилжүүлдэг. Мөнгө тэндээс Бермудад бүртгэлтэй
Ирландын офшор компаний дансруу шилждэг юм байна.
Bloomberg-ийн мэдээллэснээр 2016 онд гаргасан мөнгөний хэмжээ
өмнөх оныхоосоо даруй долоо хувиар илүү байжээ.
2017 оны арван нэгэн сард Олон улсын эрэн
сурвалжлах сэтгүүлчидийн консерциум нь
Бермутын аралуудаас Appleby компаний баримт бичиг алдагсанаас
үүдэлтэй компаний засаглал, санхүүгийн ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том
офшор компаниудын татвараас зугтан зайлс хийх шинэ бүдүүвчийг илрүүлжээ.
Ц.Пүрэвдорж