УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын дотор утааны голомт дотор амьдардаг эрхэм бас байдаг гэнэ. Тэр нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аж. Тэрбээр УИХ-аас байгуулагдсан утаатай тэмцэх ажлын хэсгийн өчигдрийн хуралдаан дээр энэ талаар ярьжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ талаар \”Манай 41-дүгээр байр утааны голомтод байдаг. Яг л аяганы ёроолд тогтсон юм шиг утаатай. Бас Хандгайтын байшин руугаа явсан ч гэсэн замдаа долоон буудал гээд гэр хорооллын утаан дундуур явдаг. Тиймээс утааг бууруулах асуудалд анхаарч, ажлын хэсгийн хурлыг таслахгүй ирнэ. Ер нь утаатай тэмцэхэд гэрийг дулаалахаас гадна ид хүйтний улиралд оюутан сурагчдыг амраагаад хавар, намар хичээлийг нь нөхөх боломжтой. Мөн дугуй засварын газар, бүртгэлгүй шилжилт хөдөлгөөнийг цэгцлэх хэрэгтэй” хэмээн ярьсан байна.