БНСУ-ын нийслэл Сөүл хотод амьдардаг монгол залуу таксины жолооч болон зоригч нарыг
зодож танхайрсан хэргээр баривчлагдан саатуулагджээ. Сөүл
хотын цагдаагийн газрын мэдээлсэнээр уг
этгээд нь архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ өчигдөр оройн 21.00 цагийн орчим, хажуугаар нь өнгөрч байсан таксиг хүчээр зогсоож, улмаар
жолооч болон зорчигч нарыг нь зодож танхайрсан
байна.
Монгол улсын иргэн 43 настай А гэгч нь БНСУ-д 18 жилийн турш хууль бусаар амьдарч байгаа нэгэн бөгөөд түүнийг
ажиллуулдаг Солонгос эзэн нь цалинг нь өгөхгүй байсанд уурлаж, ийнхүү согтуудаа бусдад танхайрчээ. Одоогоор уг монгол
иргэнд тус улсын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
ажиллуулдаг Солонгос эзэн нь цалинг нь өгөхгүй байсанд уурлаж, ийнхүү согтуудаа бусдад танхайрчээ. Одоогоор уг монгол
иргэнд тус улсын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Ж.Бат