Оскарын
шагналт жүжигчин Кейт Блэнчетт энэ жилийн Каннын кино наадамд шүүгчдийн
бүрэлдэхүүнийг ахлахаар болсон байна. Тус кино наадмын зохион байгуулагчид
түүнийг авьяас чадвартай, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй онцгой, ховор уран
бүтээлч хэмээн дүгнэжээ.
Австрали
гаралтай алдартай жүжигчин бүсгүй тэрээр ажлын байран дахь бэлгийн дарамтын
эсрэг тэмцэх \”Times Up” кампанит ажлыг
эхлүүлсэн жүжигчдийн нэг юм. Блэнчетт ирэх тавдугаар сард болох уг наадамд
шүүгчээр ажиллах урилгыг нэлээд эмээж хүлээн авснаа хэлсэн байна. Тэрээр кино
найруулагчид, жүжигчдээс бүрдсэн шүүгчдийн багийг ахалж, Каннын шилдэг киноны Palme d’Or болон бусад
шагналын ялагчдыг шалгаруулах юм.
Кейт
Блэнчетт нь \”The Aviator” болон \”Blue Jasmine” киногоороо хоёр
удаа Оскарын шагнал авч, түүнээс гадна таван удаа нэр дэвшиж байжээ. Каннын
кино наадмын ерөнхийлөгч Пьерр Лескур болон ерөнхий төлөөлөгч Тьерри Фремакс
нар \”Бид өнгөрөгч намар ярилцаад, шийдэмгий бөгөөд өгөөмөр сэтгэлтэй үзэгч,
шүүгч байж чадна гэж үзээд түүнийг сонгосон” хэмээн ярьсан байна.
Тэрээр
сүүлийн арван жилийн хугацаанд тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүний
ерөнхийлөгчөөр сонгогдсон гурав дахь эмэгтэй болж байгаа аж. Түүнээс өмнө кино
найруулагч Жейн Чэмпион 2014 онд, жүжигчин Изабелл Хуперт 2009 онд тус тус
ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.
Б.Болормаа