Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2017 оны
барилдаанд Т.Баасанхүү түрүүлсэн билээ. Тэгвэл Монгол Улсын харцага
Т. Баасанхүүд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг, Цом гардуулах тухай зарлигийн
хамт өнөөдөр гардуулан өглөө.
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо
сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа
өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо
сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байсан юм.