Эстоны
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч дэслэгч генерал Рихо Террас ОХУ-ын өнгөрсөн
жилд зохион явуулсан \”Өрнөд-2017” цэргийн сургуулилтыг НАТО-той байлдах болон
Европ тивийг бүхэлд нь эзлэн авахаар төлөвлөсөн цэргийн ажиллагаа байсан гэж
мэдэгджээ. Тэрээр Германы Bild сонинд өгсөн ярилцлагандаа \”ОХУ-ын өнгөрсөн жилд явуулсан цэргийн
сургуулилт нь НАТО-ийн эсрэг чиглэсэн цэргийн ажиллагаа байсан бөгөөд тэдний
явуулсан үйл ажиллагаа нь Балтийн бүс нутаг болоод зогсохгүй Хойд туйлаас Хар
тэнгис хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан байлдааны ажиллагааны
бэлтгэл сургуулилт байсан гэжээ. ОХУ Белорус хоёр улс өнгөрсөн 9-р сарын 14-20
ны хооронд \”Өрнөд-2017” цэргийн хамтарсан сургуулилтыг хамтран зохион явуулсан
бөгөөд уг сургуулилтанд 680 нэгж бүхий зэвсэг техник, 70 гаруй нисэх онгоц,
12.7 мянган цэргийн албан хаагчид оролцжээ. Харин НАТО-ийн Ерөнхий нарийн
бичгийн дарга Йенс Столтенберг \”Орос Белорусийн хамтарсан цэргийн сургуулилтад
Москвагийн зүгээс мэдэгдэж байсан цэргийн хүчнээс илүү олон тооны цэргийн албан
хаагчид оролцсон” хэмээн мэдэгдсэн байна.
Ж.Батдорж