БНХАУ-д айлчилж буй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсын дарга Си
Цзиньпинд морь бэлэглэхээр төлөвлөж байгаа талаар Хятадын Гадаад хэргийн яамны
төлөөлөгч Лу Кан өнөөдөр мэдэгджээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-ын
дарга Си Цзиньпины урилгаар энэ сарын 8-10 ны хооронд тус улсад албан ёсны айлчлал
хийж байгаа бөгөөд одоогоор тэрээр айлчлалаа тус улсын Сиань хотоос эхлүүлээд байгаа ажээ. Хятадын Гадаад
хэргийн яамны төлөөлөгч Лу Кан Бээжин хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр
хэлэхдээ ”Францын Ерөнхийлөгч Макрон БНХАУ-ын дарга Си Цзиьпинд морь бэлэглэх
гэж байгаагаа бидэнд мэдэгдсэн. Бид Франц улсын Ерөнхийлөгчийн өгч буй энэхүү
бэлгийг нөхөрлөлийн бэлэг тэмдэг хэмээн маш
ихээр талархан хүлээн авч байна” гэж хэлсэн байна. Францын хэвлэлүүдэд мэдээлж
байгаагаар Си Цзиньпинд бэлэглэх гэж буй уг морь өдгөө Хятадад хүргэгдээд
байгаа юм байна.
Ж.Батдорж