Айл бүрт байдаг будаа агшаагчийг үндсэн үүргээс нь гадна хэд хэдэн хоол болон амттан, талх хийхэд ашиглаж болдог. Харин та хоол хийж байхад энгийн будаа агшаагч ашиглаж байхад буцалгах товчийг автоматаар дээшилсэн үед хүчээр доошлуулж болохгүй шүү. Хэрэв хүчээр тогтоовол будаа агшаагчаа шатаах аюултай. Түр хүлээж байгаад дахин дараад үзээрэй.
Шарсан дүфүтэй шөл
– 2ш урт сармисны голыг уртавтар хэрчинэ.
– Тал дүфүг дөрвөлжин хэрчээд шарна.
– 1ш жижиг лууванг урт нарийн хэрчинэ.
– 1 хумс сармисыг маш жижиг хэрчинэ.
– 2 хоолны халбага тос
– 1 ц.х гүнждийн тос
Бүх хольцоо холиод савандаа хийж будаа агшаагчаа асаагаад 15-20 буцалгана.
Гадилтай талх
– 1,5 аяга гурил
– Тал аяга элсэн чихэр
– 2 ц.х түргэн исгэгч
– Тал ц.х сода
– Тал ц.х давс
– 3 ширхэг дунд зэргийн бүрэн болсон гадилыг нухна.
– 1/3 аяга ургамлын тос
– 1/4 бүлээн сүү
– 1ш өндөг
Том саванд гурил, элсэн чихэр, исгэгч, сода, давсаа хийж сайн холино. Дараа нь нухсан гадил, тос, сүү, өндгөө хийж сайн холино. Заавал цахилгаан холигч ашиглах шаардлагагүй шүү.
Гурилаа бага зэрэг дулаан газар амраагаад будаа агшаагчны саваа зуурмагаа хийхээсээ өмнө тослоно. Ойролцоогоор 30-40 мин болгоно. Талхаа сүүлийн 15 минут эргүүлэн нөгөө талаас нь жигнэх хэрэгтэй.
Өндөгтэй ногооны пирог
– 1 хумс сармис. Сайтар жижиглэж хэрчинэ.
– 1 ш амтат чинжүү. Жижиг дөрвөлжин хэрчинэ.
– Тал өргөст хэмх. Нимгэн хэрчинэ.
– 1ш бууцай. Жижиглэж хэрчинэ.
– Давс, хар перец, 1 х.х тос
– 5-6 ш өндөг
Дээрх орцуудаа холиод будаа агшаагчиндаа хийгээд 10 минут болгоод гаргана.
Үхрийн жигнэсэн мах
– 300 гр үхрийн махаа дөрвөлжин хэрчинэ.
– Дунд зэргийн сонгиноо мөн дөрвөлжин хэрчинэ.
– Давс, хар перец
– 1/4 аяга хүйтэн ус
– 3 х.х төмсний гурил
Орцуудаа хийгээд 1 цаг будаа агшаагчинд болгоно.
Паста
– Пастаны гоймон
– 2ш улаан лооль. Жижиглэж хэрчинэ.
– Тал сонгино. Нимгэн хэрчинэ.
– 4 аяга тахианы махны шөл.
– Ургамлын тос, давс, хар перец
Холицоо холиод будаа агшаагчиндаа хийгээд 15ммин буцалгаад гаргана. Таваглахдаа бараг зэрэг перманзан бяслаг үрээд таваглаарай.
Эх сурвалж: Huurhun.net