Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны анхны айлчлалаа Бүгд
найрамдах Солонгос улсаас эхлүүлэхээр болжээ. Түүний айлчлал энэ сарын 15-наас
17-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалаар ямар асуудал хэлэлцэж, хэлэлцээр
хийх нь одоогоор тодорхойгүй байна. Өмнө нь Ерөнхий сайдын анхны айлчлал
БНХАУ-аас эхлэх байх гэсэн таамаг байсан юм.