Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг магтан дуулахдаа дандаа шүдний цагаан, гоёыг дурьддаг. Бүсгүй хүнийг инээмсэглэлгүй төсөөлөхийн аргагүй, мэдээж гоё сайхан шүдтэй байж төгс харагдана шүү дээ. Харамсалтай нь, тамхи татах, кофеин их хэмжээгээр хэрэглэх гэх мэт олон зүйлс шүдний гоо сайханг алдагдуулж улмаар гэмтээх аюулд хүргэдэг.
Бидний өдөр тутмын зарим хэвшил нь шүдний товруу гэх мэт асуудлыг үүсгэдэг. Хэрэв та шүдээ эрүүл, өнгөлөг цагаан байлгахын хүсвэл бидний доорх зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Та үр дүнг нь үзээд сэтгэл хангалуун байх болно.
Хүнсний сод
Хүнсний сод нь байгалийн скраб болж өгдөг бөгөөд дахин давтан хэрэглэх хэрэгтэй. Та нэг цайны халбага сод дээр чимх давс холиод нойтон шүдний сойзон дээрээ тавиад угаахад болно.
Алое ба глицерин
Илүү хүчтэй байгалийн шүд цайруулагч бэлтгэж болно. Үүнд:
- Нэг аяга ус
- Тал аяга хүнсний сод
- Цайны халбага цэвэр алое
- 4 цайны халбага ногооны глицерин
- Нэг халбага нимбэг
Эдгээр зүйлсийн холимгоор та шүдээ угаагаад илүү цагаан, эрүүл, гялалзсан байдлын маш богино хугацаанд мэдрэх болно.
Жүржийн хальс
Жүрж идсэнийхээ дараагаар та хальсыг нь хаяахаа түр азнаарай. Үүгээр та хялбархан шүдээ цэвэрлэх боломжтой юм шүү. Жүржийн хальс нь шүдээ цайруулж, толбо үүсэхээс урьдчилан сэргийлэх, бактериас хамгаалахад тусалдаг. Хэдэн минутын турш үрж дуусгаад, дараа усаар зайлж угаана.
Шидэт үр
Гарын доорх ургамлын үрнүүдийг хэдэн минутын турш зажилна. Дараа нь амнаасаа гаргаж хаяна. Үлдэгдэл үрнүүдээ хуурай шүдний сойзоороо цэвэрлээрэй. Энэ арга нь таны шүдийг цэвэрлэхийг сацуу таны шүдний пааланг зөөлөн аргаар өнгөлж өгнө. Та шүдэндээ скраб хийж, толбо арилгахад ашиглах боломжтой юм.
Витаминтай шүдний маск
Витамин С өндөр тунгаар агуулсан жимс жимсгэнэ нь таны шүдний пааланг хамгаалах түргэн бөгөөд хялбар аргаар хийж болох маск болдог. Энгийнээр хэлэхэд улаан лооль, гүзээлзгэнэ, жүржийг шүдэндээ зуугаад 5-6 минут хүлээгээд угаана. Ингэх нь таны амны хөндийг цэвэрлэж нянг устгаж, амнаас эвгүй үнэр гарахыг болиулна.