Нийслэл хот маань утаанд дарагдсан энэ үед хүмүүс амралтын өдрүүдэд гэр бүлээр агаар салхинд гардаг. Мөн хүүхдүүдээ цана чаргаар гулгуулж тоглуулж, цагийг
зугаатай өнгөрүүлдэг юм. Харин зарим эцэг
эхчүүд агаар салхинд гаргахдаа хүүхдээ чарган дээр суулгаж машинаар чирж явж байгаа бичлэг цахим хуудаснаа тавигдаж, олныг бухимдуулав. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ ингэж тоглуулж болохгүй гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдээ дагуулж агаар салхинд гаргахдаа хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж явж байхыг анхааруулж байна.
Н.Алт