Өнгөрсөн есдүгээрсард
Баянзүрх дүүргийн 21-р хороонд үйл ажиллагаа явуулдаг \”Очир төв” зочид буудалд
13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэгт
холбогдуулан 19-20 насны Д.Жавхлан, Э.Амарболд нарыг саатуулан шалгасан бөгөөд
тэдэнд хүчиндэх гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, прокурор яллах дүгнэлт
үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Энэ хэргийн шүүх хурал энэ сарын 11-нд болно.
Цогцост
хийсэн задлан шинжилгээгээр охины биеэс эр бэлгийн эс илэрсэн, архины цочмог
хордлогод орсны улмаас амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарчээ. Харин эл
дүгнэлтийг талийгаач охины ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй, дахин задлан
шинжилгээ хийлгэх хүсэлтэй
байгаа аж.