Эмч нарын хариуцлагагүй цалгар
назгай байдлаас болж 13 жилийн турш хэвлийдээ мэс заслын хайч тээж
явсан Т.Амгаланбаатар гэх залуу өнгөрсөн
оны аравдугаар сарын 15-нд амиа алджээ. Тэрээр 2004 онд Дорнод аймгийн бүсийн оношилгоо, эрүүл мэндийн төвд гэдэсний түгжрэлд орсон гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлжээ. Улмаар Т.Амгаланбаатар яаралтай мэс засалд орсон бөгөөд
харамсалтай нь тухайн үед түүнд хагалгаа хийж байсан эмч нар мэс заслын хайчаа гэдсэн дотор нь мартаад оёчихсон байна. Тэрээр энэ хугацаанд бие нь байнга өвдөж, өдөр бүр зовиур шаналгаатай амьдарч байжээ. Эцэст нь Т.Амгаланбаатар
эмнэлэгт дахин үзүүлхээр шийдэж, мэс
заслаас хойш 13 жилийн дараа өнгөрсөн есдүгээр сард томографикийн зураг авахуулахад түүний хэвлийд мэс заслын хайч байгаа нь тодорхой
болсон байна. Ингээд яаралтай хагалгаанд орж хайчаа авахуулсан ч маш их хэмжээний цус алдаж, амиа
алдсан байна. Одоогоор уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн
шалгаж эхэлжээ.
Ж.Бат