Уул уурхай, хүнд
үйлдвэрийн яаманд шатахууны Үнийн зөвлөл хуралдсан. Хуралдаанаас шатахууны
үнийн нэмэгдлийг хэдэн төгрөгт барих, цаашдаа ямар арга хэмжээ авах талаарх
нэгдсэн шийдвэр гарахаар хүлээгдэж байсан юм. Зөвлөлийн хуралдаанаар үнийн
нэмэгдлийн асуудал дээр нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй байна.
Шатахуун
импортлогч компаниудын үнэ нэмэгдсэн эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан аж.
Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд шатахууны үнийн нэмэгдлийн талаарх судалгааг
явуулж, Үнийн зөвлөлд танилцуулах үүрэг хүлээн ажиллах юм. Уг 14 хоногийн
хугацаанд шатахууны үнийг нэмэхгүй байхаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд
харилцан тохиролцжээ.