\”Блүүмбэрг ТВ Монголиа”-гаас санаачлан Барилга, хот байгуулалтын яам, МИК-тай хамтран \”Утаагүй Улаанбаатар” форум зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 10-ны өдрийн лхагва гаригт \”Блүскай” зочид буудалд эхлэх тус форумаар \”Орон сууц-цэвэр агаар”, \”Орон сууц-зах зээл”, \”Орон сууц-тогтвортой санхүүжилт” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.
Форумын эхний хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Агаарын бохирдол бууруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, эдийн засагч Ч.Хашчулуун, Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ж.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогч дарга П.Баярхүү нар оролцох юм байна. Дараагийн хэлэлцүүлгүүдэд Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголын барилгачдын холбооны төлөөллүүд оролцох юм байна.
Ж.Бат