Олимп, дэлхийн дэвжээнд гялалзсан аваргуудыг төрүүлсэн Монгол
Улсын Ардын багш, боксын гавьяат дасгалжуулагч Дамдинжавын Банди бурхны оронд
оджээ. Дасгалжуулагч Д.Банди нь Булган аймгийн Тэшиг суманд төрж өссөн бөгөөд
1960-аад онд Монгол Улсын их сургуулийн математикийн ангид суралцаж байхдаа
боксоор хичээллэж эхлэн, 1970 онд сургуулиа төгсөхдөө боксын шигшээ багт
тамирчнаар орж байжээ. 1970-1976 онд тив дэлхийн олон тэмцээн, хоёр ч олимпийн
наадамд оролцсон байна.
Тамирчин ахуй үедээ дасгалжуулагч болсон түүхтэй тэрбээр
Монголын боксын шигшээ багийг удирдаж, Бээжин-2008 олимпийн наадмаас алт,
мөнгөн медальтан төрүүлж, түүхэнд байгаагүй өндөр амжилтыг үзүүлж байсан билээ.
Монголын боксын холбооны ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд
Э.Бадар-Ууган, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, П.Сэрдамба зэрэг Монголын бахархал
болсон хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчид, Олон улсын хэмжээний
мастерууд, спортын мастеруудыг төрүүлж байсан гавьяатай билээ.
Түүнчлэн тэрбээр боксын түүхэн замналын тухай \”Энэ л миний
амьдрал”, \”Энэ л миний ертөнц” номуудыг туурвиж байжээ.
Гэр бүл, найз нөхөд, хамт олон, үеийн үеийн шавь нарт нь гүн
эмгэнэл илэрхийлье