Өчигдөр 21 цагийн орчимд Ховд аймгийн Мөст сумын \”Хагийн нуур”-т \”УАЗ-469\” маркийн автомашин нуурын усанд живжээ. Тэд Ховд аймгийн Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан байна. Тухайн өдрийн 20:55 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага ирсний дагуу хоёр алба хаагч, нэг автомашин, орон нутгийн долоон иргэн, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр уг машиныг татан гаргахаар ажиллаж байгаа ажээ.