МХЕГ-ын Экспорт, импорт,
хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт,
импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын
хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг АТГ-аас авлигын хэрэгт холбогдуулан өнгөрсөн
сард саатуулсан билээ.
Тэднийг Нийслэлийн прокурорын газраас хорих шийдвэрийг шүүхэд
ирүүлсэн бөгөөд шүүгчийн захирамжаар нэг сар хорих шийдвэрийг гаргасан юм.
Тэгвэл хэлтсийн хоёр даргыг цагдан хорих хугацаа уржигдар дуусгавар болж, батлан
даалтад гаргасан байна.Н.Баярсайхан, Э.Аззаяа нарыг бусдаас хээл хахууль авсан шалгаж
байгаа бөгөөд тэдний гэрээс эд мөрийн баримт болгож, нийт 460 сая төгрөгийн
хураан авсан юм. Харин тэд энэ их мөнгийг хэнээс ямар замаар авснаа тайлбарлаж
чадаагүй аж.