Оросын Ерөнхийлөгч В.В.Путиныг амьтанд ээлтэй Ерөнхийлөгч гэдэг. Тэгвэл тэрээр амьтныг тамлан зовоосон этгээдийг 80.000 рубль (3.4 сая орчим төг)-ээр торгох, эсвэл 6 сарын орлогыг нь хураах, 360 цаг албадан хөдөлмөр хийлгэх, 1 жил хүртэл хугацаагаар хорих хууль гаргаж 12-р сарын 20-ноос үйлчилж эхлэхээр болгосон байна.
Мөн амьтан тамлаж буй ёс бус үйлдлээ олон нийтийн хэвлэл мэдээллийн сүлжээгээр гайхуулсан тохиолдолд 100.000-300.000 рубль (4-12 сая төг), 2 жил хүртэлх орлогын хэмжээгээр торгох, 3-5 жил хүртэл хорих ялтай болгосон хууль баталжээ.