Өвлийн олимпийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлдсэнтэй холбогдуулан БНСУ тус улсад оршин сууж буй гадаадын иргэдэд тавих хяналт шалгалтаа чангатгажээ. Өнгөрсөн долоо хоногт Инчоны нисэх онгоцны буудлаас БНСУ руу нэвтрэх гэж байсан Монгол улсын иргэнийг хилийн албаныхан саатуулж, нутаг буцаажээ. Учир нь Монгол улсын иргэн 29 настай А нь 2016 онд тус улсад амьдарч байх хугацаандаа Пусан хотын нэгэн их дэлгүүрээс хулгай хийн газар дээрээ саатуулагдсан ажээ. Тэрбээр тухайн үед /1,6 сая төгрөг/ -оор үнэлэгдэх хувцас хулгайлж нутагтаа буцан ирж байсан юм байна.