Улсын Их
Хурлын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаарТагнуулын ерөнхий
газрын дарга асан Б.Хурцад холбогдуулан ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлын
талаар мэдээлэл хийлээ. Нэр
бүхий иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор
М.Энх-Амгаланд шилжүүлжээ. Хэрхэн
шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлэхийг мэдэгдсэн. Мөн Нийслэлийн прокурорын газраас
өргөдөл, гомдолтой танилцаж, холбогдох шалгалтыг явуулж, шалгалтын үр дүнг
эргэн танилцуулах шаардлагатай гэдгийг
онцолсон юм.