Манай улсын мэс заслын эмч, профессор Ж.Чинбүрэн саяхан Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүн гэсэн эрхэм хүндтэй шагналыг хүртжээ. Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүн нь Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн болж байна. Дэлхий дахин Монгол эмчийн ур чадварыг хүлээн зөвшөөрсний баталгаа нь энэ шагнал боллоо.
Энэ шагналыг өмнө нь Ази тивээс хоёр хүн авсан байдаг юм байна. Тодруулбал Япон болон Вьетнам улсаас Тан тунг болон Элэгний мэс заслын эцэг гэгдэх Макучи нар уг шагналыг авч байжээ.