Абхаз, Картвел, Ранов, Кахов болон Армяны хатан хаан Тамара (Гүржээр: თამარი; 1166 — 1209/1213) – Гүржийн түүхийн \”Алтан зуун\”-д холбогдох алдарт хатан хаан (1184 — 1209/1213), Тэрбээр Багратионы удмын Гуравдугаар Георгий хаан болон хатан хаан Бурдухан (Осетиний хаан Худаны охин) билээ.
Түүнийг өндөр боловсролтой Русудан авхай хүмүүжүүлсэн бөгөөд түүний ухаан, гоо үзэсгэлэнг яруу найрагчид бахдан шүлэглэж байв. Түүнийг хатнаа болгохоор Византийн хаан, Алеппийн султан, Персидийн шах нар санаархаж байжээ.
Тамара хан хүү Демн болон Орбелиан нарын дэгдээсэн ордны хуйвалдааны дараа буюу 1178 онд Уплисцихед хааны титэм авч хатан хаан суудалд суужээ. Хаанд хаан ширээ залгамжлах хүү байхгүй байсан нь үймээний гол шалтаг байв.
Тамарагийн хаан эцгийг таалал төгссөний дараа Гелатын сүмд түүнд дахин хааны титэм хүлээн авах ёслол 1184 онд болж Тамараг Гүржийн хатан хаанд өргөмжилжээ. Тэрээр хатан хаан болмогц засаглал, сүм хийдэд шинэчлэл хийж ялтангуудад өршөөл үзүүлж, тариачдад учирч байсан дарамтыг хөнгөвчилжээ.