ОХУ-ын Новосибирск хотод энэ сарын 04-08-нд зохион байгуулагдсан цасан урлалын наадамд оролцсон Монголын уран бүтээлчид тэргүүн байрт шалгарчээ.
Энэ жилийн наадмыг Новосибирск хот үүсэн байгуулагдсаны 125 жилийн ойд зориулан зохион байгуулсон байна. Харин энэхүү уламжлалт наадамд Монголын уран бүтээлчдийн баг анх удаагаа оролцож, ийнхүү өндөр амжилт гаргажээ.
Цасан урлалын олон улсын наадамд дөрвөн орны 15 баг оролцсоноос тэргүүн байрын шагналыг манай улсын уран бүтээлчдийн багийнхан \”Эхлэл” бүтээлээрээ авч тэргүүлсэн байна.