Японд эрэн
сурвалжлагдаж байсан якузагийн нэртэй толгойлогчийг Тайландад нуугдаж байхад нь
тус улсын цагдаагийн ажилтнууд өчигдөр илрүүлэн баривчилжээ. Энэ талаар
Тайландын Thai PBS агентлаг өнөөдөр
мэдээллээ. Сигэхару Сирай гэгч уг этгээд нь Японы Ямагучи Гуми якуза бүлэглэлийн
толгойлогчдийн нэг бөгөөд тэрээр 2003 онд өөрийн нэгэн өрсөлдөгчийг хороон Тайландад
нуугдсан ажээ. Якузагийн толгойлогч тус улсад ирээд дээрмийн шинэ бүлэглэлийг
бий болгосон боловч тэр нь бүрэн дампуурсан юм байна. Сүүлийн үед тэрээр авто зогсоолын
ойролцоо амьдарч байсан бөгөөд тэнд нэгэн хүн түүний биен дээрх шивээсийг харан
гайхширч \”Өвөө та бол миний шүтээн, хэзээ нэгэн цагт би тань шиг болно” хэмээн
түүний зургыг аван фейсбүүк хуудсан дээрээ тавьсан байна. Якузагийн шивээс бүхий
уг зургыг Тайландын 14 мянган хүн хуваалцсан бөгөөд үүний дараа тус улсын
цагдаа нар түүнийг сонирхон Лопбури хотоос баривчилжээ. Одоогоор уг
этгээдэд визийн оршин суух хугацаа хэтрүүлсэн хэргээр ял тулгаад байгаа ажээ.
Ж.Батдорж