Өнгөрөгч
Пүрэв гаригт Английн Лондон хотын гудамжнаа 25 настай загвар өмсөгч залуугийн
амь насыг хөнөөсөн хоёр этгээдийг баривчилжээ. Хэрэг тус хотын East Action дүүргийн Old Oak Road гудамжинд болсон
байна.
Хохирогч
нь хэд хэдэн брэнд, загварын агентлагийн нүүр царай болсон Харри Узока гэх
залуу байжээ. Түүний найзууд, шүтэн бишрэгчид, хамтран ажиллагсад, дуучид хүндэтгэл
үзүүлээд \”хар арьст залуусын үлгэр дуурайл байсан” хэмээн дурсжээ.
Аллагын
хэрэгт 27, 28 настай хоёр эрэгтэйг сэжиглэн баривчилсан байна. Хотын Цагдаагийн
газрын мөрдөгч Беверли Кофигийн мэдэгдсэнээр цагдаагийнхан уг хэрэг Оллгар
Клоузт байрлах Оллгар хауст хохирогчийг дарамталснаар эхэлсэн байх хэмээн
таамаглаж байгааг хэлээд \”Хэрэгт маш олон хүн холбогдсон гэж бид үзэж байгаа. Гэхдээ
бид нөхцөл байдлыг тодорхойлж, хэргийн шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байна”
гэжээ.
Б.Болормаа