АНУ-ын
Флорида мужаас ирсэн 20 настай залуу жэкпот сугалаанаас 451 сая доллар хожлоо. Шэйн
Мисслерт таван тоо таарч, ийнхүү хожлын эзэн болсон нь АНУ-ын тоглоомын түүхэнд
бичигдсэн дөрөв дэх том хонжвор болж байгаа юм. Тэрээр хожлын мөнгийг урт
хугацаанд бүтнээр нь авахын оронд 282 саяыг нь авахыг зөвшөөрсөн байна.
Тэр нэгэн
үдэш өөрт нь хожил ирэх юм шиг мэдрэмж төрж байсан тухай тэрээр хэвлэлийнхэнд
өгсөн ярилцлагадаа дурсжээ. Мисслер өнгөрөгч Баасан гаригт өөрийн аав болон
өмгөөлөгчийн хамтаар хожлын тасалбараа Улсын сугалааны төв байгууллагад
танилцуулсан байна.
Тэрээр
хожлынхоо мөнгөөр маш том төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ мэдэгдээд \”Би дөнгөж хорин
настай ч хожлын мөнгөө гэр бүлийнхэндээ тусалж, хүмүүнлэгийн үйлсэд зарцуулмаар
байна. Гэр бүлдээ туслахын хажуугаар хүссэн зүйлээ хийж, бас санхүүгийн
амжилтаа бататгаж ирээдүйдээ өвлүүлэн үлдээхийг хүсэж байна” гэжээ. Юутай ч
шинэхэн хонжворын эзэн одоогийн эрхэлж буй ажлаа орхихоор шийдсэн аж. Хожлын
дугаарууд нь 28, 30, 39, 59 бөгөөд эцсийн том бөмбөлөг нь 10 байжээ.
Б.Болормаа