\”Пхеньяны эрх баригчид Вашингтон болон Сөүлийн хооронд \”яс хаяж” эхэлсэн бөгөөд тэд зөрчилдөөн үүсгэж болзошгүй” гэж АНУ- ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрээр \”Уоллстрийт журнал” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа \” Пёнчанд болох өвлийн олимпын үеэр АНУ, Өмнөд Солонгос хоёр цэргийн хамтарсан сургуулилтаа түр зогсоож завсарлага авсан нь Умард Солонгост нэг ёсны дохио өгсөн. Пхеньяны эрх баригчид Сөүл болон Вашингтоны харилцаанд сэв суулгах оролдлого хийж болзошгүй. Би тэдний оронд байсан бол ингэх л байсан. Мөн Хятад улс Пхеньянд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг ятгах тал дээр нааштай үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ Бээжингийн тал Умард Солонгосыг шахаанд оруулахын тулд илүү ихийг хийж чадна” хэмээн ярьжээ. Дашрамд өгүүлэхэд БНАСАУ Хамгён Пукто мужийн Пхунгери тосгон орчимд байрладаг цөмийн туршилтын талбайн баруун хонгилыг гүнзгийрүүлэх, бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлж эхлээд байгаа юм байна. Тухайн нутагт газар шорооны ажил идэвхтэй хийж буйг сансрын хиймэл дагуулаас авсан гэрэл зургаар баталсан бөгөөд энэ нь БНАСАУ цөмийн туршилтын талбайг туршилт хийхэд бэлдэж зэхэж байгааг харуулж байна. Өнгөрсөн онд Пхеньяны тал энэ талбайд 250 килотонны хүчтэй устөрөгчийн бөмбөг туршсан юм.