Уул уурхай, хүнд үйлдвэрийн
дэд сайд Д.Загджавыг мэдээлэл хийх үеэр нь
\”Шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол үүсч байна. Шатахууны үнийн зөвлөл юу
хийж байна вэ\” гэдгийг хэвлэлийнхэн тодруулсан юм. Гэтэлдэд сайдД.Загджав \”Үнэ
нэмэгдээгүй” гэсэн хариулт өгөв. Гэвч шатахууны үнэ 20-150 төгрөгөөр нэмэгдээд
байгаа билээ. Нөхцөл байдал ийм байхад үнэ нэмэгдээгүй гээд, сууж байна. Өнгөрсөн хугацаанд шатахууны
онцгой албан татвараас чөлөөлж, дээр нь төрөөс татаас өгч байсны хүчээр
шатахууны үнэ нэмэгдээгүй аж. Гэтэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс татварын
хувь хэмжээг сэргээснээр шатахууны үнэд өөрчлөлт ороод байгаа юм. Харин дэд
сайдын үгээр бол шатахуун огт нэмэгдээгүй.