АНУ-ын Виржиния муж улсын шүүх 15 настай сурагчтайгаа бэлгийн харьцаанд
орсон дунд сургуулийн багш эмэгтэйд 90 жилийн ял оноожээ. Энэ талаар тус улсын Fox5 телевиз мэдээлсэн байна. Виржиния муж
улсын дунд сургуулийн багш эмэгтэй Аманда Нассер нь өөрийн багшилдаг сургуулийн сурагч хөвгүүн рүү садар самуун зургаа
явуулж мөн түүнтэй байнга уулзаж байхын тулд ээжтэй нь дотно найзалж байсан
ажээ. Шүүхээс уг эмэгтэйд 18 зүйл ангиар ял төлөвлөж 230 жилийн ял оноохоор
тогтож байсан ч эцсийн бүлэгт түүний ялыг 90 жил болгон өөрчилсөн байна. Түүнийг
2016 онд баривчилсан бөгөөд тухайн үед цагдаагийн ажилтнууд багш эмэгтэйн компьютераас
сурагч руугаа илгээж байсан ёс бус зургуудыг илрүүлж, мөн дотор нь ор болгон
зассан байсан фургон машиныг нь хураан авчээ. Аманда Насер эхэндээ энэ бүхнийг
эрс үгүйсгэж байсан ч эцэст нь гарцаагүй нотлох баримт илэрсэн учир өөрийн гэмт
явдлаа хүлээн зөвшөөрсөн байна.
Ж.Бат