ОХУ-ын нефтийн хамгийн том компани болох \”Роснефть\” манай улсын зах зээлийг сонирхсон хэвээр байгаагаа өнөөдөр мэдэгджээ. Тэд 2008 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станц барих хүсэлтээ анх илэрхийлж байсан бол 2011 онд Засгийн газарт мөн дахин уг саналаа тавьж байлаа. Энэ удаа \”Роснефть\”компанийн зүгээс бидэнд борлуулалт хийх эрх өгвөл 30 хувь хямд үнээр шатахуун заръя гэдгээ мэдэгджээ.