Булган аймгийн Рашаант сумын хоёр, гуравдугаар багийн нутагт
малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Өвчний голомт илэрсний дагуу тус сумын
Засаг даргын нэгдүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар цээрийн дэглэм
тогтоож, сумын хэмжээний бүхий л хөдөлгөөнийг хориглосон байна.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн 13 өрхийн 81 үхэр тус өвчнөөр
халдварлажээ. Аймгийн Онцгой байдлын газраас долоон албан хаагч, хоёр
автомашинтай очиж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Орхон, Хишиг-Өндөр сумаас тус бүр гурван дүйцүүлэх цэргийн албан
хаагч, Рашаант сумаас дөрвөн иргэн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Музейгээс тус бүр
нэг фургон автомашиныг дайчлан тус өвчний голомтод ажиллаж байгаа юм байна.