Улсын бүртгэлд бүртгээгүй гоо сайхны тарилга импортлогч аж ахуйн нэгжид хянлат шалгалт хийжээ. Энэхүү хяналт, шалгалтыг иргэнээс ирсэн гомдлын дагуу хийсэн бөгөөд НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсээс улсын бүртгэлд бүртгэгдээгүй гоо сайхны тарилга импортлож, худалдаалж, эмчилгээнд хэрэглэж буй зөрчлийг илрүүлэн ажиллаж байгаа юм байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.