Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар А-95, 98 төрлийн нано шатахуунаа үнийг нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн нефть импортлогчдыг шалгуулахаар прокурорт ханджээ. Ингэснээр тэдэнд хэрэг үүсгэж, шалгах бөгөөд хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх болно. Нефть импортлогчид А-95, 98 төрлийн шатахуунаа литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн бөгөөд Засгийн газар шатахууны импортод ноогдуулах Онцгой албан татварынхаа үнийн дүнг бууруулахгүй бол цаашид A-95, 98 төрлийн шатахууныхаа үнийг нэмж, литр тутмыг нь 1950-1980 төгрөгөөр худалдаална гэдгээ мэдэгдсэн юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас \”Шунхлай”, \”Сод монгол”, \”Магнай трейд”, \”Петровис”, \”Тэс петролиум” зэрэг компаниудад таван сая хүртэлх төгрөгийн мөнгөн торгууль ногдуулжээ.