Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас цахим гэмт хэрэгтэй холбоотой дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.
Уг сэрэмжлүүлэгт: \”Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байна уу. Дээрх утга бүхий зарууд нь худал буюу таныг залилах гэж байгаа тул ямар нэг байдлаар мөнгөө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулж байна\” гэжээ.
Ж.Бат