Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Нарангийн эцэст 35 настай /эрэгтэй/ иргэн Э нь гурван метрийн гүн нүхэнд өндөр хүчдэлийн төмөр бетон хийцэд дарагдан амиа алджээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид нэг цаг ажиллан цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн Налайх дүүргийн гуравдугаар хорооны ’’Баялагийн хонхор’’ гэдэг газар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч иргэн С /48 настай, эмэгтэй/ нүхэнд унажээ. Нүхэнд унасан тухай дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн алба хаагчид очиж, 14 минут ажиллан гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Иргэн С нь 6 метрийн гүнтэй нүхэнд унасан байжээ.