Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь
болгосон Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.Тодруулбал,
Нийгмийн даатгалын ерөнхий газар нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь
үйлчлүүлдэг ХААН болон Төрийн банктай хамтран 12 сар хүртлэх тэтгэврийн
70%-тайтэнцэх хэмжээний зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулж, сарын 1
хувь, жилийн 12 хувь болгожээ.
Харин 12 сараас урт хугацаагаар
зээл авахыг хүсвэл банкны эх үүсвэрээр олгогдож байгаа 18 хувийн хүүтэй зээл
авах боломж нь тэтгэвэр авагчдад нээлттэй хэвээр үлдэж байгаа юм. Мөн
тэтгэвэр авагчид өмнө нь тэтгэврээ 100% зээл болон зээлийн хүүд нь төлдөг
байсан бол цаашид 70 хувийг төлүүлж, 30 хувийг өөрт нь олгохоор зохицуулжээ. Ингэснээр тэд сар бүр тогтмол орлоготой үлдэж, ахмад настны нийгмийн
баталгаа хангагдахад тодорхой нөлөө үзүүлнэ гэж холбогдох албаны хүмүүс үзэж
байна.
Сануулахад,Монгол Улсын
Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн
зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдад 6
хүртэлх сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийг 15 хувийн хүүтэйгээр олгох
ажлыг 2017 оны нэгдүгээр сарын 16-наас эхлүүлсэн.Үүний үр
дүнд 2017 онд ний т95600 тэтгэвэр авагч 76,3 тэрбум
төгрөгийн зээлийг сарын 1.25 хувь, жилийн 15.0 хувийн хүүтэйгээр авч, 1,3
тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа аж.