Хошин
урлагийн \”Х-ТҮЦ” продакшны ээлжит дэлгэцийн уран бүтээл болох \”Солиот эх”
уран сайхны кино саяхан нээлттээ хийсэн. Энэхүү кино театруудын
дэлгэцнээ гарч байгаа билээ. Уг киног үзсэн хүн бүр л эхийн хайр, хатуу цэвдэг
сэтгэлийн тухай болон уйлсан, уярсан тухайгаа сэтгэгдэл бичиж байна. Тэдний нэг болох сэтгүүлч Л. Мөнхбаясгалан кино үзсэн
сэтгэгдлээ цахим хуудаснаа ”Ай
Одноо… чи яагаад дандаа ингэдэг юм бэ. Хүний сэтгэл зүрхийг гогодож, нэг бол юу
ч үгүй урж тасдаж хаяад, эсвэл гүн гүн санаа алдалтаар дүүрэн өдрүүдийг бодол
оюунд уяж чаддаг юм бэ. Шинэхэн киног чинь үзлээ…Бурхны оронд морилсон ижийгээ
шимширтэл санаж яг тэр \”Солиот эх” кинонд чинь гардаг өрц нь цоорхой өнчин ганц
мод мэт өр минь цөмрөв.
Хэдэн
өдрөөр сэтгэл баллаж ижийгээ санагалзан дотроо хичнээн ч зүсрэв дээ. Өлгийтэй
үрээ чононоос хамгаалж мод барин дайрах эхийн тэр харц, өрц нь цоорхой модны
өвөрт хоргодон ижийгээ санан бэтгэрэх хүү, хүүг нь булаагаад нүүгээд явчихсан
айлын буйран дээр эвхрэн уйлах эх санаанаас гарахгүй хэд хонолоо.
Хэдхэн
хоногийн өмнө үзсэн \”Солиот эх” кино байтугай хэдэн жилийн өмнө тоглосон
\”Аянгын бороо” чинь мартагдалгүй яг тэр дарамттайгаа, тэр хардалттайгаа, тэр
гунигтайгаа, чихарсан хоолойны өнгөтэйгөө санаанд нэвчээтэй хэвээр байна шүү
дээ Одноо. Яаж ингэж болдог юм бэ,яаж ингэж хүний сэтгэхүйд зөвшөөрөл авалгүй
нэвчиж ороод зүрх сэтгэлийн эмзэглэлийг хөндөж чадна вэ. Өөрөө тоглоод өөрөө
найруулаад… Өрц нь цоорхой мод, өнчирсөн эх хүү хоёрын харууслыг гайхалтай
холбосон байдаг шүү. Х-ТҮЦ өөр юм аа. Яагаад гэвэл тэд сонгогдогуудаар наадаж
чаддаг.
\”Аянгын
бороо”, \”Сэрүүн хасын нууц”, \”Сайтар эргэцүүл”, Солиот эх”… Продюссер Ононд
талархая. Хөнгөхөөн кино хийгээд мөнгө олж болох л байсан, гэвч сэтгэл зүйн
драм барьж авна гэдэг амаргүй ээ, гадарлана. Мөнгө биш, өнгө бүр ч биш,
өрөөлдөж уруудсан нийгэмдээ бодлогширол, санаа алдалт, зүрх рүүгээ эргэж нүүсэн
ухаарлыг өгсөнд баярлалаа. Ийм драм үзчихээд үсэрч гараад гар утсан дээрээсээ
болсон болоогүй үг сараачиж чадалгүй хэд хонолоо.
Тэдгээр
хоног бүхэн ижийнхээ өмнө алдсан, оносон бүхнээ дүгнэсэн эргэцүүлэл байлаа.
Ижийгүй өнчин надад \”Солиот эх”-ийн тусгал ингэж ирсэн бол ээж нь дэргэд нь
гэрэлтэж яваа бусдад нь ухаарал, хайр бэлгэлсэн байж таараа. Киноны төгсгөлийн
дуу үнэхээр гайхалтай. Нийгмээ санаа алдуулсан сайхан кино болсон шүү, уран
бүтээл гэдэг ийм л байдаг даа. Амжилт хүсье. Солиот эх / Insane Mother Сэтгүүлч
Л. Мөнхбаясгалан \”хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.