Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн \”Хагшаал” гэдэг газар энэ сарын 14-ний өдөр 13:00 цагт тус сумын харьяат малчин Б-гийн 7 настай хүү Б нь \”Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унажээ. Усанд осолдсон тухай дуудлагыг тухайн өдрийн 19:15 цагт өгсөн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 4 алба хаагч, орон нутгийн 14 хүн, нийт 47 хүн эрэн хайх ажиллагааг ’’Булган’’ гол дагуу зохион байгуулж эхэлжээ. Энэ сарын 15-ны байдлаар эрэн хайх ажиллагаанд оролцогчдыг 4 хэсэгт хувааж, 200 метр газарт 21 цооног гаргаж, 3 усчин 6 удаагийн шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй тул ажиллагааг үргэлжлүүлж байна.