Сүүлийн үед цагдаагийн байгууллагад жолооч нар замын
хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодон оролцох үедээ сэтгэцэд нөлөөлөх эм
бэлдмэл болон хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн хууль бус зөрчлүүд нэлээдгүй
бүртгэгдэж байна. Тухайлбал, Энэ сарын
15-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Нисэхийн
тойргийн пост дээр үүрэг гүйцэтгэж байсан хоёр алба хаагч мансууруулах төрлийн
бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг илрүүлжээ.
Цагдаа нар \”Тоёото приус” маркийн
автомашиныг зогсоон шалгахад жолоочийн хамт(19, 24 насны)нэг иргэн байсан аж. Сэжиг бүхий байсан тул машиныг
нэгжихэд урд талын үнсний сав нь онгорхой, дотор нь тамхины төрлийн, ямар
нэгэн үнэргүй зүйл байсан аж.Тухайн автомашины жолоочоос тусгайлан ороосон зүйл
юу болох талаар асуухад \”Тамхины иш” хэмээн хэлжээ. Мөн дээрх хоёр иргэний
гаднах байдал, нүдний харцыг ажиглахад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл
хэрэглэсэн байж болзошгүй байдал илэрсэн аж. Тиймээс замын цагдаагийн алба
хаагчид тухайн нунтгийг шинжлүүлэхээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар
хэлтэс рүү авч явсан байна.
Анхан шатны тестээр шалгаж үзэхэд дээрх
хоёр иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь
тогтоогджээ. Мөн тухайн машинаас тугалган цаас болон тамхины төрлийн нунтаг
зүйл илэрснийг Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасагт шилжүүлэн
өгсөн байна.