Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
амьсгалын замын цочмог халдварт өвчний тархалт болон өнөөгийн нөхцөл байдал,
тулгамдаж буй асуудлын талаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанд
танилцуулснаар \”Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах зарим арга
хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол гараад байна.
Тогтоолын
дагуу томуу, томуу төст өвчний үед хүүхдэд улсын хэмжээнд эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөрөөмж
авах, илүү цагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгоход
зориулж 2 тэрбум 487 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.
2018
оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрийг
хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог халдвар, үүнд томуу, томуу төст
өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарсан ажил
хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн
цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын удирдлагуудад даалгаж, хувийн
хэвшлийн болон төрийн бус байгууллагын ажил олгогч нарт зөвлөсөн байна.
Засгийн
газрын тогтоолын хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийг хүүхдийн
кабинет, тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар ажиллаж
байна. Мөн уртасгасан цагаар ажиллаж байгаа дүүргийн эрүүл мэндийн төвийн
хүүхдийн кабинетийн зэрэгцээ2018 оны 01 дүгээр сарын 08-ны
өдрөөс эхлэн нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 08.00-19.00 цаг
хүртэл, бямба гаригт 10.00-14.00 цагийн хооронд ажиллана.