Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд хяналт шалгалт хийн ажиллаж байна. Хяналт шалгалтын хүрээнд тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах \”Сайн\” вакум цонхны үйлдвэр, иргэн Л.Алтанцэцэгийн \”Комиссын барааны дэлгүүр”, 5 дугаар хороонд байрлах \”Сөүл\”, \”Од\” авто угаалгын газрууд нь улсын /ахлах/ байцаагчийн удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа аж. Тиймээс эдгээр иргэн, аж ахуйн нэгжид хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах хууль эрхзүйн үндэслэл бүрджээ.
Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ түүхий болон бусад эх үүсвэр түлж орчны агаарыг бохирдуулж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 7.4 дугаар зүйлийн 6 дугаар хэсэг /хүн амын оршин суугаа орчны агаарыг бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцлийг бүрдүүлсэн бол хүнийг 1.000.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 10.000.000 төгрөгөөр торгоно/-т заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулахыг анхаарууллаа.