Автомашины
үйлдвэрлэлд тэргүүлэгчдийн нэг \”Форд” компани ирэх таван жилийн хугацаанд
цахилгаан машинд 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Компанийн
тэргүүн Билл Фордын зүгээс 2022 он гэхэд 40 ширхэг хайбрид буюу бүрэн цахилгаан
машинтай болох гэж буйгаа мэдэгджээ.
Дэлхийн
өнцөг булан бүрт улс орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгахын тулд автомашин
үйлдвэрлэгчдэд ихээхэн шахалт үзүүлж байгаа билээ. \”General Motors”, \”Toyota”, \”Volkswagen” компаниуд түүнээс
ч олон тооны цахилгаан машин үйлдвэрлэхээр төлөвлөж, хэдийн ажлаа эхлүүлжээ.
Ням
гаригт Детройтын Авто шоун дээр хийсэн мэдэгдэлдээ ноён Форд онцгойлон нэр
дурдалгүйгээр Фордын одоогийн автомашинуудыг цахилгаанаар цэнэглэдэг болгоход
аанхаарал хандуулна гэжээ. Тус компаниас 2022 онд 16 ширхэг бүрэн цахилгаан, 24
ширхэг хайбрид машинтай болно гэж тэрээр мэдэгдсэн байна.
Б.Болормаа