Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын автобусны буудал дээр 71 настай, эрэгтэй Г гэх иргэн \”LG G-Pro” загварын гар утсаа хулгайд алдсан хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлж, эзэнд нь гар утсыг хүлээлгэж өгчээ.
Мөн уг автобусны буудалд дээр иргэн М /17 настай, эрэгтэй/ халааснаасаа \”Samsung Galaxy S-3” загварын гар утсаа алдсаныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
Эдгээр хэргийг Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 32 настай, эрэгтэй Х гэгч үйлдсэн болохыг тогтоон Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх \”Сэрэмжилье, нэгдье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Иргэд та бүхэн гудамж, талбайд зорчих, зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү.