Яг одоо Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэгийг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүн хэлэлцэж байна. Шүүх хуралд Б.Дашзэвэг өөрөө оролцож байгаа бөгөөд хохирогчийн талаас мөн оролцож байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шүүхээс Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн 12.1.4-д заасны дагуу ял төлөвлөсөн ажээ. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 12-21 жилийн хорих ял оноох юм байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн 12.1.4-д Энэ гэмт хэргийг /хүчиндэх/ бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг аж.