Хүмүүсийн
айдас төрүүлэхийн хажуугаар басхүү сонирхлыг нь ч ихээхэн татах шилэн гүүрийг Хятад
улсад барьж дууссан байна. Хэбэй мужийн Хонгягү байгалийн үзэсгэлэнт газарт
2017 оны сүүлчээр хэрэгжүүлж дуусгасан уг бүтээл нь дэлхийн хамгийн урт шилэн
гүүрт тооцогдож байгаа юм. 488 метрийн урттай, 218 метр өндөртэй гүүрийг зорин
ирэх аялагчдын өвдөг чичрээд зогсохгүй тэдний зоригийг шалгах нэмэлт
сорилтуудыг санаачилжээ.
\”Хонгягү
гүүр нь Хятадын шилэн тавцантай гүүрний хувьд хоёр дахь эрин үеийг авчирлаа”
хэмээн Хэбэй Байлу группийн тэргүүн Ян
Минхуа мэдэгджээ. Тус гүүр нь Хятадын зүүн хойд хэсгийн уулархаг бүс нутагт
хоёр салангид газрыг холбох зорилготой аж.
Гурван
жилийн хугацаанд хэрэгжүүлсэн уг төсөл хэд хэдэн үзүүлэлтээрээ дээд амжилт
тогтоосон байна. Хамгийн хол зайг холбогч, нэвт харагдах гайхалтай тунгалаг
бүтэцтэй \”явган хүнд зориулсан хамгийн гоёмсог гүүр” хэмээн онцлоод байгаа юм.
Гүүр нь дөрвөн
метр өргөнтэй, дөрвөн сантиметр зузаан 1,077 ширхэг шилэн хавтантай аж. 2017
оны 12 дугаар сарын 24-нд нээгдсэн уг гүүр 2,000 хүртэлх хүнд үйлчлэх боломжтой
бөгөөд нэгэн зэрэг 500-600 орчим хүний даацтай аж. Гүүрэн дээр үйлчилгээний
ажилтнууд ажиллаж, сандарч айж эмээсэн хүмүүст тусламж үзүүлэх гэнэ. Гүүрээр зорчигчид шилэн хавтан дээгүүр явахдаа
зураас гаргах, цуулах, гэмтээхээс сэргийлж гутлын тусгай улавч өмсөх ёстой
аж.
Б.Болормаа